Хохирогч охины асуудлаар Солонгосын “MBC”, “JTBC” суваг эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийхээр болжээ
Өмнөд Солонгосын дунд сургуулийн сурагч дөрвөн охин дээд ангийнхаа монгол охиныг зургаан цаг цоожилж, гар, хөлийг нь скочоор хүлж, хүчээр архи уулган зодсон хэрэг тус улсад гарсан болохыг MBC news мэдээлсэн. Тэгвэл БНСУ дахь Гадаад иргэдийн эрхийг хамгаалах ТББ-ийн мэдээлж байгаагаар солонгос охидод зургаан цагийн турш зодуулж, хоёр өдөр хоригдсон хохирогч монгол охины эрхийг хамгаалахаар БНСУ-ын үндэсний суваг “MBC” болон хувийн “JTBC” суваг эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэхээр болжээ.
URL: