Үйлдвэрлэгч улсууд цахилгаан автомашины эрин рүү шуурхайлж байна

Aagcl0wrhNAIjFb4pmvIАвтомашин үйлдвэрлэгч компаниуд цахилгаан автомашины чиглэлд аль хэдийн олон тэрбум ам.доллар зарцуулж эхлээд байгаа бөгөөд “General Motors” компани гэхэд ирэх 10 жилийн хугацаанд зөвхөн цахилгаан авто машин үйлдвэрлэх зорилт тавьсан бол “Ford Motors” компани 2030 он гэхэд нийт борлуулалтын 50 хувийг цахилгаан автомашин эзэлнэ гэжээ.

Мөн 2030 он гэхэд дэлхийн томоохон зах зээл дэх автомашины борлуулалтын тал орчим хувийг цахилгаан автомашин бүрдүүлнэ гэх тооцоолол гарчээ. Энэхүү тооцооллыг авто машин үйлдвэрлэгч компаниудын дунд хийсэн судалгаан дээр үндэслэн гаргасан байна.

Урьдчилсан прогнозоор бол Хятад, Япон АНУ-ын зах зээлийн нийт борлуулалтын 50-иас илүү хувийг цахилгаан авто машин эзлэх гэнэ.


URL: