АНУ-д амьдардаг 20 настай этгээд иргэдийн интернэт банкинд нэвтэрч, дансыг нь хоосолж байжээ

BDebF59EDoN3YwmJyiFzАНУ улсаас МУ-д орчин сууж байгаа болон гадаад улсад амьдарч байгаа МУ-ын иргэдийн интернет банкинд удаа дараа хууль бусаар халдаж их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан МУ-ын иргэн “О” -г ЭЦА-аас интерполын шугамаар ОУ-д эрэн сурвалжилж байсан. Харин өнөөдөр АНУ-ын хууль сахиулах байгууллагаас хүлээн авч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.

Уг этгээд нь 2018 онд АНУ очсон бөгөөд 2019 оноос эхлэн иргэдийн интернет банкруу халдаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдаж байсан юм. Тухайн этгээд нь гадаад улсад амьдардаг байсан тул ОУ-н хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан бөгөөд өнөөдөр уг этгээдийг АНУ-аас МУ-д албадан авч ирлээ.

https://tsahiur.mn/n/s/5479


URL: