Хохирогч охин: Намайг зодсон охид одоо ч хичээлдээ явж байгаа
БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа Монгол охиныг зодож, хүчээр архи уулган, 6 цаг өрөөнд нь хорьсон ноцтой хэрэг өнгөрөгч долдугаар сард гарсан талаар БНСУ-ын MBC телевизийн мэдээгээр цацагдсан талаар бид мэдээлсэн. Телевизийн мэдээний үеэр хохирогч охин сэтгэл санааны хүнд байдалтай байгаа тухайгаа хэлжээ.
Хохирогч охин “Намайг зодсон охид одоо ч хичээлдээ явж байгаа. Сүүлдээ би ямар нэг буруу зүйл хийсэн юм болов уу гэх сэтгэгдэл хүртэл төрж байна” гэв.
URL: