Интерполоор эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэн О-г АНУ-аас авч иржээ

interpol

Иргэдийн интернэт банкинд халдсан хэрэгт холбогдсон Монгол Улсын иргэн О-г ЭЦА-аас Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилж байв.

Одоо 20 настай уг этгээд нь 2018 онд АНУ-д очсон бөгөөд 2019 оноос эхлэн Монголд оршин суудаг болон гадаад улсад амьдардаг монгол иргэдийн интернэт банк руу халдаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдаж, улмаар яллагдагчаар татагдаад байсан юм байна. Тэгвэл түүнийг өчигдөр АНУ-ын хууль сахиулах байгууллагатай хамтран албадан авч ирж цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар ЦЕГ-аас мэдээллээ.


URL: