С.Энхболд сайдаа, Хонхорын эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооц

fiup8sBSQxmLRQDfcBUvЯмар ч мэргэжлийн хүн салбарынхаа нэр хүндийг өндөрт өргөж явахыг хичээдэг. Гэтэл бусдын амь нас, амьдрал, нэр хүндийг огтоос тоодоггүй, товчхондоо бол ёс зүйгүй үйлдэл гаргагсад Эрүүл мэндийн салбарт байсаар байгаа нь  харамсалтай.

Тэдгээрийн нэг нь БЗД-ийн 11 дүгээр хороо буюу Хонхор тосгоны эмнэлгийн  дарга А.Амаржаргал. Түүнийг өнгөрөгч 5 дугаар сарын сүүлчээр эмнэлгийн даргаар ирснээс хойш Хонхорын ард иргэд айдастай байдаг болж.

Товчхондоо бол А.Амаржаргал эмч болон түүний авч ирсэн багийнхны ур чадвар, харилцааны соёл, ёс зүйгүй байдлаас болж  эрдэнэт хүний амь нас эндсээр байгаа гэсэн үг.

Тэдний дуудлага өгөхөд очдоггүй, хоногийн дараа очдог гэх зэрэг ёс зүйгүй, хариуцлагагүй байдлаас болж 6 хүн нас барчхаад байгаа юм. Гэхдээ үүний 2 нь эмнэлгийн дарга А.Амаржаргалын жижүүртэй үед эндсэнийг хохирогчдын зүгээс хэлж байв.

Мэдээллийн мөрөөр Хонхорыг зорьж А.Амаржаргал даргаас тодруулахад “Юун нас барсан хүн, хэзээ, мэдэхгүй юм байна” гэж хариулахтай зэрэгцэн чанарын менежер Энхцэцэг гэгч эмэгтэй “Хаанаас авсан мэдээлэл юм. Та нар эхлээд БЗД-ийн эмнэлгээс очиж асуу… гэх зэргээр бидний ажлыг зааж, урдаас бичлэг хийж байсан нь хүний амь нас эндсэн асуудлыг нуугаад өнгөрөхийг хичээж байгаа нь харагдаж байсан юм. Өмнө нь очсон мэдээллийн байгууллагад ямар ч мэдээлэл өгөөгүй явуулсан гэдгээ эмнэлгийн дарга  ч өөрөө хэлж байсан юм.

Бүртгэлийн дэвтэр, үзлэгийн дэвтэр аваад ир гэх зэргээр хэсэг хугацаа өнгөрсний дараа өөрийн хийсэн ажлынхаа талаар хэлж “Та тэр хүмүүст анхны тусламж үзүүлчихгүй яав даа гэж боддог уу” гэхэд тэрбээр гэнэ алдаж “Тэр яах аргагүй миний алдаа, буруу болсон” гэсэн юм.

Хамгийн эмгэнэлтэй нь тэр эмнэлгийн удирдлагууд хүний амь нас эрстэхэд өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэдгийг зөвшөөрөхгүй байсны зэрэгцээ  амь нас нь эрсэдсэнд огтоос харамссан шинжгүй, “талийгаач нар архи уудаг, тухайн үед согтуу байсан, хэт их таргалалттай байсан” гэх зэргээр элдэв шалтаг тоочиж уснаас хуурай гарах арга хайж байв.

Харин хохирогчдын ар … Талийгаач Одонбаатарын ээж Ариунаа “Миний хүү 31настай явчихлаа. Хайран сайхан хүү минь. Тухайн үедээ архи уусан байсан л байх. Гэхдээ анхны тусламж үзүүлээд жаахан ч гэсэн хүнлэг хандсан бол хүү минь амьд байх байсан гэж бодохоор” гээд уйлсан юм.

Талийгаач Хүрэлбаатарын дүү Ээж маань дуудлага өгөхөд ёстой үл тоосон байсан. Машин байхгүй гэж байснаа сүүлдээ жолооч нь гэртээ харьчихсан гэсэн байгаа юм. Харвачихсан хүнийг согтуу гээд орхиод явсан байсан. Анхны эмч нь ирээд арга хэмжээ авсан бол өнөөдөр ах маань амьд байх байсан. Согтуу ч байсан эмч үзэх л ёстой шүү дээ. Тэгээд ч архи уудаг, архичин гэх маягтай юм ярьцгаасан байгаа юм. Архичин бай, хэн ч бай ээждээ бол үр нь шүү дээ. Одоо 80 гарсан ээж минь дотроо ямар их бачуурч байгаа бол. Тэд нар ч гэсэн үр хүүхэдтэй л хүмүүс байж таараа” гэж байв.

Иргэд ийнхүү эмгэнэж байхад огтоос гэмшээгүй тэд “Эмнэлгийн үйл ажиллагааны тухай гадагшаа мэдээлэл гарч байгаа нь дотроосоо л байдаг байхгүй” юу гэцгээх хэрнээ Дамдинсүрэн гэх “Шүдний эмч”-ийн тухай хэд хэдэн таагүй зүйл хэлсэн. Тэрбээр “Шүдний эмч хэрнээ 5-хан ширхэг багажтай…” гээд тохуурхангуй инээсэн юм.

Иргэдээ үл хүндэтгэж, дур зоргоороо загнаж, ааш авираа ард иргэдэд гаргасан ийм нэг хэсэг бүлэг нөхөд Хонхорын эмнэлэгт ХААН СУУЧХАЖ, С.Энхболд сайд аа.

http://www.toim.mn/article/2e2gfd44


URL: