Урсгал сөрсөн автомашинаас болж, нэг хүн нас барж, 10 хүн бэртжээ
Өнгөрсөн амралтын өдрөөр буюу ням гарагт Төв аймгийн Сэргэлэн суманд зам тээврийн ноцтой осол гарчээ. Уг ослын улмаас 10 хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна. Тодруулбал, урсгал сөрсөн автомашин зам тээврийн осол гаргаж, ийнхүү олон хүн бэртэж гэмтжээ.
Иймд орон нутгийн замд зочихдоо ч замын хөдөлгөөний дүрэм чанд баримталж, урсгал сөрж, хурд хэтрүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Хүйтний эрч нэмэгдэж, нийт орон нутгаар цас орсон учраас зам халтиргаа гулгаатай байгааг нийт жолооч нарт сэрэмжлүүлж байна.
https://tsahiur.mn/n/s/5440
URL: