“Brit Awards” шилдэг эрэгтэй, эмэгтэй уран бүтээлч гэж хүйсээр ялгаж шагнахаа болино


"Brit Awards" шилдэг эрэгтэй, эмэгтэй уран бүтээлч гэж хүйсээр ялгаж шагнахаа болино

Хөгжмийн “Brit Awards” шагнал гардуулах ёслол ирэх жилээс эхлэн “Шилдэг эрэгтэй уран бүтээлч”, “Шилдэг эмэгтэй уран бүтээлч” гэж хүйсээр ялгасан номинациа хасаж, “Оны шилдэг уран бүтээлч”, “Оны шилдэг гадаад уран бүтээлч” гэсэн шагналын төрөл гаргахаар болсон байна.

Зохион байгуулагчдын зүгээс “Уран бүтээлчдийн дуу хөгжим, уран бүтээлийг нь онцолж байгаа болохоос бусад хүмүүс тэднийг хэн гэж харж байгаад нь шагнал өгдөггүй” гэжээ.

Анх жендэрийн мэдрэмжтэй номинацийн талаар “Brit Awards”-ын зохион байгуулагчид 2019 онд дуугарч байв. Одоогийн тогтолцоо нь нон-байнари хүмүүсийг гадуурхаж байна гэжээ.

“Brit Awards” наадмыг 1977 оноос зохион байгуулж ирсэн бөгөөд Грэммитэй эн тэнцэх хэмжээний алдартай юм. 42 дахь удаагийн “Brit Awards” 2022 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Лондон хотноо болох бөгөөд 12 номинациар уран бүтээлчдийг шалгаруулж, шагнал гардуулах аж.

Эх сурвалж: Brits Awards


URL: