Ц.Цэрэнпунцаг гишүүн ээ, сонгогч иргэд чинь хүйтэн эмнэлэгт хөнжил нөмөрч сууна

4AIy4YPNFBdMGE6u7NhJЗавхан аймгийн төв Улиастай хотын Нэгдсэн эмнэлгийн халаалтын зууханд доголдол гарсан учраас амаржсан эхчүүд хүйтэн өрөөнд, хөнжил нөмрөн хүүхдээ хөхүүлэх хэмжээнд хүрээд байна.
Улиастай хотод төвлөрсөн дулааны цахилгаан станц байдаггүй учир аймгийн хэмжээний барилга байгууламжуудаа дулаанаар хангаж чаддаггүй байна.
Гэтэл Завхан аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдийн нэг болох Ц.Цэрэнпунцаг бурхны хөшөө бариулахаар 5.5 тэрбум төгрөгийн төсвийг 2021 онд батлуулсан нь шүүмжлэл дагуулж байна. Завханчууд төрд төлөөллөө болгон сонгосон гишүүн нь ийнхүү Улаанбаатар хотод баригдах хөшөөний төсөв батлуулаад явж байхад, сонгосон иргэд нь өвлийн хүйтэнд халаалтгүй эмнэлгээс эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа нь харамсалтай.

Цахиур.мн


URL: