Цагдаагийн алба хаагчид орцонд өлгийтэй хүүхдээ орхиж явсан иргэнийг олжээ

 

Цагдаагийн алба хаагчид орцонд өлгийтэй нярай хүүхдээ орхиод явсан иргэнийг шуурхай илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна.

Энэ талаар ХУД-ийн цагдаагийн II хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Т.Билгүүн ” 2021 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр 19:00 цагийн орчимд нийслэлийн ХУД-ийн 16 дугаар хороонд байрлах орон сууцны хорооллын орцонд нярай хүүхэд хаясан байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.

Дуудлага мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтсээс эрэн сурвалжлах шуурхай ажиллагааг тасралтгүй 6 хоног зохион байгуулсны үр дүнд нярайг хаясан эцэг, эхийг олж тогтоолоо. Орхигдсон нярайг Хүүхдийн нэгдсэн сувилалд хүлээлгэн өгсөн” гэв.


URL: