“Apple” цахилгаан автомашины хөгжүүлэлтэд эргэн төвлөрнө

19-19“Apple” компани цахилгаан автомашин хөгжүүлэлтийн төслөө эрчимжүүлж байгааг ойрын эх сурвалж мэдээллээ.

Мөн бүрэн автомат жолоодлогын систем хөгжүүлэлтийн чиглэлд эргэн төвлөрч, зарим техникийн хүндрэлийг шийдэхэд голлон ажиллахаар төлөвлөж байгаагаа онцолж байна. Сүүлийн хэдэн жилд “Apple” компани автомат жолоодлоготой цахилгаан автомашин хөгжүүлэлтийн чиглэлд багагүй хөрөнгө оруулалт хийсэн юм.

Энэхүү мэдээлэл гарсны дараа тус компанийн хувьцааны ханш 2.4 хувиар өслөө.

О.Цэнгэг |@TsengegO

Bloomberg Tv


URL:

Tags: