Сэлэнгэ аймгийн шинэ засаг даргаар Н.Лхагвадоржийг сонголоо
Сэлэнгэ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийн 52.7 хувийн саналаар Нацагдорж овогтой Лхагвадоржийг шинэ Засаг даргаар сонголоо.
Өнөөдрийн хуралд нийт 37 гишүүнээс 36 нь оролцсон бөгөөд 19 нь Н.Лхагвадоржид саналаа өгчээ. Харин түүнтэй өрсөлдсөн Ж.Отгонхүү 17 хүний санал авчээ.
Н.Лхагвадорж нь 2017 оноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргаар ажилласан бөгөөд 2020 оноос аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллажээ.
Н.Лхагвадоржийн хөрөнгө оруулгын мэдүүлэгт: 1 орон сууц, 2 автомашин, 45 сая төгрөгийн хадгаламж, 75 сая төгрөгийн орлоготой хэмээжээ.
URL: