БГД-т “Хархорин”, “Сандэй”, “Барс”, “Орхон”, “Гранд плаза” зэрэг таван худалдааны төвд дархлаажуулалтын цэг нээлээ

10(9)Монгол Улсын Шадар сайд болон НОК-оос дархлаа сэргээх нэмэлт тунгийн идэвхжүүлэхтэй холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүдэд дархлаажуулалтын цэг нээх,  холбогдох судалгааг гаргаж өгөхийг дүүргүүдийн Онцгой комиссын шуурхай штабын дарга нарт үүрэг болгосон.

 Үүний дагуу Баянгол дүүрэгт өнөөдөр таван байршилд дархлаажуулалтын цэгийг нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Тодруулбал, “Гранд плаза”, “Орхон” худалдааны төв, “Хархорин” худалдааны төв, “Сандэй” худалдааны төв болон “Барс” зах гээд хүн амын хөдөлгөөн ихтэй таван байршилд дархлаажуулалтын цэг нээж, дүүргийн Засаг даргын орлогч, дүүргийн Шуурхай штабын дарга Д.Мөнхбаатар, дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Бат-Өлзий болон дүүргийн Мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын хэлтсийн алба хаагчид өнөөдөр /2021.11.17/ газар дээр нь очиж ажиллалаа.
Энэ үеэр дүүргийн Шуурхай штабын дарга Д.Мөнхбаатар захын удирдлагууд болон холбогдох албаныхантай уулзаж санал солилцсон бөгөөд тулгамдаж буй зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа. Мөн энэ үеэр дархлаажуулалтын цэг дээр ажиллаж байгаа эмч, эрүүл мэндийн ажилтнууд түрээслэгчид болон иргэдийн дархлаажуулалтад хамрагдах идэвх сайн байгаа гэдгийг онцолсон юм.

URL: