Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын “УРГИЙН МОД”
Монголын төр Чимэд гуайн үр хүүхдүүдэд ямар өртэй вэ?
Ингэж асуух болсон шалтгаан нь Чимэд гуайн хүүхдүүдийг Монголын төр өртэй мэт тэжээж байна.
Монгол Улсын их хурлын гишүүн, Сангийн сайд асан Чимэдийн Хүрэлбаатар 2008 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.
Үүнээс хойш 2017-2020 оны хооронд Сангийн сайдаар ажилласан.
Одоо УИХ-ын төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байна.
Монгол Улсын төсвөөс сүүлийн 10 гаруй жил салаагүй Ч.Хүрэлбаатар зөвхөн өөрийгөө ч биш ах дүүсээ хүүхдүүдтэй нь хамт, найз нөхдөө ч тэжээж байна.
Чимэдийн Хүрэлбаатарын ургуулдаг ургийн мод 3 салаатай.
-Эхнийх нь эхнэр, ах дүүсийнх нь мөчиртэй.
Равжин Саранцэцэг
Сангийн сайдын эхнэр Саранцэцэг 2016 оны наймдугаар сарын 29 буюу МАН сонгуульд ялснаас хойш хоёр сарын дараа Монголбанкны мөнгөн тэмдэгтийн газрын захирлаар томилогдож ажиллаж эхэлсэн.
Чимидийн Ганболд
Эхнэр нь Монголбанкны газрын захирлаар томилогдсоноос хойш 2 хоногийн дараа буюу 2016.08.31 өдөр Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Ганболд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт, мониторингийн газрын даргын албанд ажиллаж байгаад 2020 онд ерөнхий консулаар томилогджээ.
Ч.Ганболдын Дэлгэр
Чимэдийн Ганболдын төрсөн хүү Дэлгэр. Мөн л 2017 оноос төрийн албанд мэргэжилтэн хийж эхэлсэн. 2020 онд төслийн менежерээр томилогджээ.
“Хөгжлийн хөтөч дэд бүтэц” төсөл нь Сангийн яамны харъяанд байдаг. Харин Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын төрсөн ахын хүүхэд тус төслийн менежер гэсэн үг. Гэхдээ бодит байдал дээр бүх л шийдвэрийг Г.Дэлгэр гаргадаг гэдгийг эх сурвалжууд баталж байна.
Тус төслийн хүрээнд 7,6 тэрбум /7,663,411,710/ гаруй төгрөгийн тендер зарлаж, ажил гүйцэтгүүлжээ.
Энэ бол зөвхөн цахимд бүртгэгдсэн хэмжээ. “Хөгжлийн хөтөч дэд бүтэц төсөл”-д гадаад улсаас 160 сая долларын санхүүжилт орж ирсэн байна. Тэгэхээр энэ бүх мөнгө Ч.Хүрэлбаатарын төрсөн ахын хүүхдээр дамждаг гэсэн үг.
Ч.Гантулгын Энхцацрал
Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гантулгын охин Энхцацрал мөн л төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн мэргэжилтэн. Г.Энхцацрал ажил хийдэггүй ч энэ төслөөс сул цалин аваад явж байдаг.
Ч.Гантулгын Энхболор
Хонгконг дахь консулын газрын дэд консулаар 2018.09.03-ны өдөр томилогджээ.
Ч.Гансүхийн Дээгий
Хөгжлийн банкинд ажилладаг. Түүний нөхөр үндэсний давхар даатгалд ажилладаг.
Ариунтэнгис
Ч.Хүрэлбаатарын эхнэрийн дүү Ариунтэнгис Сангийн яамны төсвийн хөрөнгө оруулалтын газар ажилладаг. Давхар төслөөс цалинждаг ажээ.
Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар өөрийн овгоо Чимэд хэмээн э үсэгтэй бүртгүүлсэн байдаг бол түүний ах нар Чимид гэж и үсэгтэй бичиж бүртгүүлжээ. Холбоо хамаарлаа нуух гэж ингэж өөрөө бичдэг байх магадлалтай. Эцгийнхээ нэрийг хэрхэн яаж бичдэгийг мэдэхгүй байна гэдэгт итгэл төрөхгүй.
-Хоёр дахь салаа
Энэ бол Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар төрийн албанд ургуулж байгаа ургийн мод. Харин найз нөхөд, гар хөлөөрөө Сангийн яамыг бүрхсэн мод тусдаа.
Тодруулбал:
Идэшийн Батхүү Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын даргаар ажилладаг. Тэрээр 2016.10.07-ны өдөр НДТГ-т тасгийн даргаар томилогдож, 2018.03.07-ны өдөр Сангийн яамны хөгжлийн санхүүжилтийн газрын даргаар томилогдсон.
Зоригтбаатарын Энхболд 2017.05.15-нд Сангийн яамны хэлтсийн даргаар томилогдсон. Үүний дараа 2018.10.10-ны өдөр тус яамны Хууль зүйн хэлтсийн даргаар томилогджээ
Аюушсүрэнгийн Батзул 2018.08.20-нд Бээжин дэх Элчин сайдын худалдаа эдийн засгийн зөвлөхөөр томилогдсон. Үүнээс өмнө тэрээр УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байжээ.
Хийморсангийн Болор-Эрдэнэ 2018.04.03-ны өдрөөс эхлэн Сангийн яамны төслийн зохицуулагчаар ажиллаж эхэлжээ.
-Гурав дахь салаа
Сангийн сайд асан Хүрэлбаатарын усладаг ургийн модны гурав дахь салаа нь Увс аймагт цэцэглэж байна.
Энэ ургийн мод цэцэглэхэд Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар гол үүрэг гүйцэтгэнэ. Тодруулбал, Монгол Улсын төсөвт багагүй хэмжээний төсөв суулгах үүргийг тэрээр гүйцэтгэдэг.
2017 он 123 тэрбум 589 сая төгрөг
2018 он 116 тэрбум 171 сая төгрөг
2019 он 105 тэрбум 735 сая төгрөг
2020 он 104 тэрбум 907 сая төгрөг
Тус тус улсын төсөвт суулгуулсан. Энэ нь бусад аймгуудтай харьцуулахад харьцангуй өндөр төсөв. Өөрөөр хэлбэл, ургийн модны үндэс болсон Ч.Хүрэлбаатар ажлаа сайн хийдэг.
Гэвч энэ их хэмжээний мөнгө Увс нутгийнханд гэхээс илүү Ч.Хүрэлбаатарын тойрон хүрээлэгчдэд зориулагддаг. Тухайлбал, Увс аймгийн аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга М.Улаанхүү нар гол мөчрүүд нь…
Тэдний хамаарал бүхий компаниуд Увс аймагт хийгдэх бүх тендерүүдийг хамж, хөлждөг. Энэ тухай цензургүй сурвалжлах баг бүх баримтуудыг олон нийтэд дэлгэсэн баримт одоо ч цахим сүлжээнд хадгалагдаж байгаа.
Одоо тэд албан тушаалаасаа огцорсон Хүрэлбаатараас хүртэх хишгээ хангалттай хүртсэн.
URL: