Д.Хаянхярваа нэг сая орчим долларын хахууль авсан байж болзошгүй

EV54vjmqtQXeVVS0j7k2Энэ оны 10-р сарын 18-нд УИХ-ын гишүүн асан, Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярвааг АТГ-аас авлигын хэргээр шалгаж, ажлын өрөөнөөс нь их хэмжээний мөнгө хурааж авсан. Түүнийг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт яллагдагчаар татсан юм. Тэгвэл Д.Хаянхярваа авлига авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ. Эх сурвалжийн мэдээллээр Д.Хаянхярваа нэг сая орчим долларын авлига авсан гэдэг асуудал яригдаж байна.


URL: