“Huawei Technologies” эд ангийн нийлүүлэлтээ хангах зорилгоор гуравдагч талтай хамтран ажиллана

25-11Дональд Трампын засаг захиргааны үед БНХАУ-ын технологийн компаниудын эсрэг АНУ-ын авсан хориг арга хэмжээ “Huawei Technologies” компанийн борлуулалтад сөргөөр нөлөөлж байна.

Харин эд ангийн нийлүүлэлтээ тогтворжуулах зорилгоор “Huawei Technologies” гуравдагч компанитай хамтран ажиллахаар төлөвлөжээ. Тухайлбал: “Huawei Technologies”-ийн “HUAWEI nova” загварын гар утаснуудыг “xNova” компани өөрийн нэрээр цахим хуудсаараа борлуулж эхэлсэн байна.

Мөн “TD Tech” компани “Huawei Technologies”-ийн зарим бүтээгдэхүүнийг өөрийн брэндийн нэрээр борлуулж байгаа юм.

М.Аминаа

Bloomberg Tv


URL:

Tags: