Н.АЛТАНХУЯГ: С.Бямбацогт оо ХЗБХ-ны дарга чамд хавайск. Бараг ахадчихсан

indexУИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ”Дараалал нь жаахан буруу болчихож. 24 гишүүн нэр дэвшээд байхад яагаад тавыг оруулж ирж байгаа юм. Ямар шалгуураар оруулж ирсэн юм бэ. Сүүлдээ УИХ-ын гишүүд кнопчин болж хувирлаа. Уг нь долоог оруулж ир гэсэн юм. Гэтэл тэнцэхгүй байна гэсээр тавыг мухарлаад оруулаад ирж. Би ажлын хэсэгт итгэхгүй байна. С.Бямбацогт гэдэг дарга ахалж болж байгаа юм уу. Үүнийг ашиг сонирхлын зөрчил гэж харж байна. МАН-ын амьтад аа, та нар гайгүй хуульч байгаа шүү дээ. С.Бямбацогтоор даргалуулснаас хойш би итгэхээ байсан. Наадах чинь худлаа жонхуу болно.

С.Бямбацогт оо хийдэг юм аа хийе. ХЗБХ-ны дарга чамд хавайск. Бараг ахадчихсан юм байхгүй юу. Гэтэл эд нарыг шалгаруулдаг дарга болно гэх юм. Илүү шунал хүний дандаа алдаг байхгүй юу.


URL: