Цагдаа цалингаа авахдаа торгосон торгуулиасаа хувь авдаг уу
Цагдаагийн алба хаагч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийг бэлэн бусаар торгуулийн арга хэмжээ тооцоход Улаанбаатар хотод байгаа цагдаагийн байгууллагын алба хаагч нарын торгууль Нийслэлийн төсөвт, орон нутгийн цагдаагийн байгууллагын алба хаагч нарын торгууль орон нутгийн төсөвт, тус тус ордог. Харин Нийслэл, орон нутгийн төсөвт орсон торгуулийн мөнгөн дүн Улсын төсөвт орно. Улсын төсвийн захиран зарцуулалтыг Монгол Улсын засгийн газар хийнэ. Ингэхдээ төсвийн тухай хуулийн дагуу захиран зарцуулалт хийгдэнэ.
URL: