БНХАУ цар тахлын эсрэг хатуу бодлогоо үргэлжлүүлнэ

25-14БНХАУ цаашид ч “коронавирус”-ийн халдварын эсрэг хатуу бодлого баримталсаар байх болно гэж тус улсын COVID-19-ийн судалгааны тэргүүлэх мэргэжилтэн Лианг Вайннан мэдэгдлээ.

Сүүлийн байдлаар БНХАУ-д Далян хотын хэд хэдэн их сургуулийн олон зуун оюутныг “коронавирус”-ийн халдварын улмаас тусгаарлаад байгаа юм.

Харин БНЭУ 20 сар үргэлжилсэн хилийн хоригоо цуцалж, хилээ нээлээ. Вакцины бүрэн тунд хамрагдсан, 99 улсын зорчигчдыг тусгаарлахгүйгээр хилээрээ нэвтрүүлэх юм байна.

Япон улс эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх, дархлаажуулалтын ажлыг идэвхжүүлэх зэргээр халдварын зургаа дахь давалгаанд бэлдэж эхэллээ. Энэ хүрээнд бүх иргэдээс PCR шинжилгээ үнэ төлбөргүй авч эхлэхээр шийдээд байна. Өмнө нь зөвхөн шинж тэмдэг илэрсэн, ойрын хавьтал болсон иргэдээс үнэгүй шинжилгээ авч байжээ.

М.Аминаа

Bloomberg Tv


URL: