Ш.Раднаасэд гишүүн бантсандаа жиргээгээ устгажээ

Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд төсөв танилцуулах үеэр “Ид шидийн орон” ТББ-ын хийж буй үйл ажиллагааг өөрийн улс төртэйгөө  холбосон нь олны шүүмжлэлийг дагуулаад буй.

Тодруулбал, Ш.Раднаасэд гишүүн  “Magic Box уулсын дунд орших Тонхил суманд очсон байна. Тонхил суманд улсын төсвөөр  хийгдэх бүтээн байгуулалтууд…”  хэмээн твиттерт жиргээсэн билээ.

Тэгвэл шүүмжлэлд өртсөн Ш.Раднаасэд гишүүн постоо устгаж, бусад сумуудын төсвийг танилцуулж эхэлсэн бололтой.

Arslan.mn


URL: