Хакеруудын сайт дээр Монгол улсын 2.3 сая иргэний мэдээллийг 700 ам.доллараар зарж байна
Өнгөрсөн сарын эхээр Raidforums.com сайт дээр нэгэн хакер Монгол улсын 2.3 сая иргэний дэлгэрэнгүй мэдээлэл бүхий санг 700 ам.доллар зарахаар байрлуулжээ.
2015 онд байгуулагдсан уг сайт нь 500 мянга орчим гишүүнтэй, олон улсын хакеруудын мэдээлэл солилцдог форум юм байна. Энд хакерууд олж авсан мэдээллийн сан, хэрэглэдэг арга техник, аль нэг байгууллагын сүлжээнд халдах гарц зэргийг наймаалцдаг ажээ.
Монголоос алдагдсан санг “Mongolia-Marketing Database (4 MILLION RECORDS) (2021)” гэж нэрлэснээс харвал 4 сая бичлэгтэй, 2021 оны мэдээлэл бололтой. Уг мэдээллийн санд хүмүүсийн нэр, овог, утасны дугаар, имэйл хаяг, гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар зэрэг бичлэгийн талбарууд байгааг бас мэдээлжээ.
Зарыг нийтэлсэн хакер нь Raidforums.com сайтад хоёр жилийн өмнө элссэн, өндөр зэрэглэлтэй гишүүн болох нь харагдаж байна.
http://www.toim.mn/article/2cb26a2c
URL: