Б.Дэлгэрсайхан: Би олон сар таягтай явж байна, яаж хүн зодох вэ дээ

Борхүүгийн ДЭЛГЭРСАЙХАН | News.MN

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг БНХАУ-ын иргэнийг зодож, бэртээсэн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд өчигдөр оройноос цацагдаж эхэлсэн.

Уг мэдээллийг цагдаагийн байгууллагаас тодруулахад “Иргэн Д-тэй холбоотой мэдээллийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн” гэдэг мэдээллийг өглөө.

Нийгмийн сүлжээнд тарсан мэдээлэлд БНХАУ-ын зам, гүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн инженерийг Б.Дэлгэрсайхан гишүүн зодсон хэмээн дурдсан байв.

Харин УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Би тийм хүн огт танихгүй. Хоёрдугаарт, энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Би олон сар таягтай явж байна, яаж хүн зодох вэ дээ. Энэ бол худал мэдээлэл” гэдэг хариулт сэтгүүлчдэд өглөө


URL: