Эрээн хот “ХАТУУ ХӨЛ ХОРИО”-г цуцалсан уу?

eirz2d05

Хятад улсын Өвөр Монголын ӨЗО-ы Эрээн хот КОВИД-19 цар тахлын улмаас тогтоосон “хатуу хөл хорио”-гоо цуцаллаа гэсэн мэдээлэл Хятадын эх сурвалжуудад гарсныг Монголын зарим цахим хуудас мэдээлж, улмаар Эрээн хот хатуу хөл хориогоо цуцалсан, цуцлаагүй гэх маргаан нийгмийн сүлжээнд дэгджээ. Тэгвэл бид энэ удаад Хятадад ямар дэглэмийг “хатуу хөл хорио” гэдгийг тайлбарлая.

Хятадын хөл хорионы “хаалттай/битүүмжилсэн бүс”, “хяналтын бүс” болон “урьдчилан сэргийлэх бүс” гэж юу вэ?  БНХАУ-д Ковид-19 цар тахлын үед хэрэгжүүлж буй “хаалттай бүс”, “хяналтын бүс” болон “урьдчилан сэргийлэх бүс” гэсэн хөл хорионы гурван дэглэмийн талаар урьд нь Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх газрын нэгдүгээр дэсийн байцаагч Лэй Жэнлун дараах тайлбарыг хийж байсан юм.

Түүний хэлснээр, нэгдүгээрх нь “хаалттай бүс” буюу “хатуу хөл хорио”-ны дэглэм. Энэ дэглэмийн үед эрсдэл өндөртэй бүсүүд дэх айл өрхүүдийн хаалгыг лацдаж, хүмүүсийг гэрээс нь гаргахгүй, хүнс болон бусад шаардлагатай зүйлсийг хүргэлтийн ажилтнууд хүргэж өгдөг байна. Хоёрдугаарх нь “хяналтын бүс”. Энэ дэглэмийн үед хүмүүсийг эрдсэлтэй гэх бүсээс гадагш гаргахгүй, тухайн бүс дотроо олноороо цуглахыг хатуу хориглодог байна. Харин гуравдугаарх нь “урьдчилан сэргийлэх бүс”. Уг дэглэм хэрэгжиж буй үед нийгмийн хяналтыг чангатгаж, хүмүүс нэг дор олноороо уулзаж цуглахыг хатуу хориглодог байна.

Эх сурвалж: Хятадын Олон улсын радио


URL: