Ц.Туваан: Улаанбуудайн борлуулалт зогсонги байдалд байна

 

Өнөөдөр бодит байдал дээр гурилын үйлдвэрүүд импортын будаа нөөцөлсөн учраас тариаланчдаас улаанбуудай авахдаа цааргалаж, үнийг хямд тогтоох зэргээр олон асуудлуудыг тавьж байгаа.

Миний бие дотоодын тариаланчдаа дэмжиж 100-150 мянган тонн улаанбуудайг ЗГ нөөцөд авч, нөөцлөх санал тавьсан. Энэ асуудлаар ЗГ шийдвэр гаргасан байсан. Энэ шийдвэрийн хэрэгжилтийг манай Байнгын хороо хянаж анхааралдаа авах, мөн тариаланчдын нөхцөл байдалтай танилцах, тариаланчдынхаа талд нааштай шийдвэр гарахад нь туслах ажлуудыг хиймээр байна. Улаанбуудай бол манай стратегийн хүнс шүү.


URL: