Дарханы замыг “мөлжигсөд”

BE7ipEYq4po5Z8F7ZACLДарханы гэхээс илүү “ТАМ”-ын гэх нэртэй болсон замыг мөлжиж, нэр хүнд ологсод улам бүр олширлоо. Тиймдээ ч УИХ-ын нэр бүхий гишүүд Ажлын хэсэг байгуулж, хяналт тавьж, үүрэг чиглэл өгнө хэмээн гарын үсэг зурж нэгджээ.

Тодруулбал, Г.Дамдинням ахалж, Ж.Батжаргал, Д.Батлут, Б.Баттөмөр, Ч.Ундрам нар гишүүнээр ажиллана. Яах вэ, өнөөх алдарт Дарханы замаар зорчин өнгөрдөг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгаас сонгогдсон гишүүд л дээ.

Уг нь Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өмнөх парламентын үед тус яамны дэд сайд байх үеэс ихтэй энэ замыг бүрэн дуусгахаар заасан хугацаа аль хэдийн өнгөрчихсөн. Гэтэл өдгөө энэ сарын 15-нд ТҮР ЗАМ нээнэ гэх хачин, хөгийн тайлбар хийгээд сууж байгаа.

Тиймээс ч хол, ойрын хүн рүү дайрдаг хотны банхар шиг Дарханы замыг дуусгуулна хэмээн хэн дуртай албан тушаалтан нь нэрээ холбохыг хүсдэг, “шоу”-ны талбар болчхоод байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням сонгогдоод удаагүй байхдаа л Л.Халтар сайдаас Дарханы замыг нэхэж, саяхан хүртэл асуулга тавьж л байсан. Үүнийх нь хариуд Л.Халтар сайд “Энэ онд ашиглалтад оруулж амжихгүй” гэдгээ ч илэрхийлсэн.

Тийм байтал мань гишүүн Г.Дамдинням өөрөө ахлаад өрөөл бусдыг хамруулан, өөрсдийн гавьяагаар замыг ашиглалтад оруулсан мэт нэр зүүж, сонгогчдоосоо талархал хүлээхийн тулд Ажлын хэсэг гэх “алиалагчдын баг” бүрдүүлж байгаа аж. Үнэндээ Дарханы зам ашиглалтад орж, иргэд эрүүл мэнд, эдийн засгаараа хохирохоо больтол улстөрчдийн хувьд багагүй мөлжүүртэй сэдэв байх нь бололтой.

https://erennews.mn/article/50943


URL: