Их гүрнүүдийн нөөцөө нэмэгдүүлэх бодлого жижиг орнуудын эдийн засгийг “залгиж” байна
Олон улсад ханган нийлүүлэлтийн сүлжээ доголдож, нийлүүлэлт буурч байгаа нь эдийн засгийн тогтворгүй байдалд хүргээд байна. Өнгөрсөн аравдугаар сард олон улсын ханган нийлүүлэгчдийн хүргэлт хийх давтамж буурч, удааширсан нь 1998 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн. Харин сүүлийн үед “магнат” орнууд үйлдвэрлэлээ хадгалж, нөөцийн улиралд бэлдэх болсноор олон улсын зах зээл дэх үйлдвэрлэлийн өртөг 2008 оноос хойших хамгийн дээд түвшиндээ хүрээд байгаа юм.
АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ нэмэгдүүлэхээр яарахгүй гэж мэдэгдсэнээс хойш металлуудын үнэ өсөж эхэлжээ
БНХАУ-д коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж, мөн эрчим хүчний хомстол нүүрлэж байгаатай холбоотойгоор суурь металлуудын үнэ суураад байгаа. Тэгвэл АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас “Бодлогын хүүгээ нэмэгдүүлэх тал дээр яарахгүй” гэж мэдэгдсэнээс хойш металлуудын үнэ сэргэж, уналтад ороод байсан зэсийн үнэ өсжээ. АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас хийсэн мэдэгдлийн дараагаар Лондонгийн металлын биржид цайрын үнэ 1.2 хувиар, никель 1.1 хувиар өсөж, зэсийн үнэ 1.8 хувиар өсөж, тонн нь 9633 ам.доллар болов.
Хонконгт байрлалтай АНУ-ын компанийн тоо сүүлчийн 18 жилийн доод түвшиндээ хүрчээ
Азийн бүсийн төв оффис нь Хонконгт байрлалтай АНУ-ын компанийн тоо сүүлчийн 18 жилийн доод түвшинд хүрчээ. Өнгөрсөн оны зургадугаар сарын 1-ний байдлаар АНУ-ын 282 компани Хонконгт оффистой байсан бол, энэ оны мөн үед 254 болж буурсан байна.
Харин дээр дурдсан хугацаанд Эх газрын Хятадын компанийн тоо таван хувиар өсөж, Хонконгт салбартай АНУ-ын компанийн тоотой тэнцсэн аж. Үүнд Хонконгийн Аюулгүй байдлын тухай шинэ хууль болон цар тахлын хязгаарлалт нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байгаа юм.
Их Британи тэргүүтэй 20 гаруй орон гаднын шатах түлшний төсөлд хөрөнгө оруулахгүй
НҮБ-ын СОР26 уур амьсгалын өөрчлөлтийн тухай бага хурал энэ сарын 14 хүртэл үргэлжилж байгаа. Тэгвэл тус хуралдааны дөрөв дэх өдрийн хурадаар Их Британи тэргүүтэй 20 гаруй орон хилийн чадах дахь шатах түлшний төсөлд дахин хөрөнгө оруулахгүйгээ мэдэгдсэн. Харин БНХАУ, Япон зэрэг томоохон шатах түлшний төсөл хэрэгжүүлэгч орон дээрх уриалгад татгалзсан хариу өгчээ.
Мөн СОР26 хурлаар цаг уур, уур амьсгалын өөрлөлтийн эсрэг тэмцэх санхүүжилт олгох уриалга гараж, нийт 450 гаруй компанм 2050 он гэхэд 130 их наяд ам.доллар хандивлахаа амласан аж.
АНУ газрын тосоо нөөцөлж эхлэв
ОПЕК-ийн Өргөтгөсөн бүлгийг газрын тосны гарцаа эрчимтэй нэмэгдүүлэхгүй байгаад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден шүүмжлэлтэй хандаж байгаа. Нөгөө талаас ОПЕК-ийн Өргөтгөсөн бүлэг гарцаа аажмаар нэмэгдүүлэхээ мэдэгдээд байгаа ч, 2018 оноос хойших хамгийн бага түвшиндээ хүрсэн олон улсын дахь газрын тосны нийлүүлэлт багасахаас сэргийлж АНУ-ын томоохон агуулахууд газрын тосны нөөцөө нэмэгдүүлж эхэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар АНУ-ын агуулахууд дахь газрын тосны нөөцийн хэмжээ 3.23 сая баррелиар нэмэгджээ.
Газрын тосны үнэ сүүлчийн хоёр сарын хамгийн хамгийн доод хэмжээнд хүрч, буурав
АНУ-ын агуулахууд газрын тосны нөөцөө нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор ОПЕК-ийн Өргөтгөсөн бүлэг хурал зарласан. Тэгвэл ОПЕК-ийн хурал эхлэхээс өмнө АНУ нөөцөө нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор газрын тосны үнэ буурч эхлэв.
Энэ оны эхэн үеэс дэлхийн орнууд цар тахлын үед хязгаарласан газрын тосны нийлүүлэлтээ сэргээж, газрын тосны үнэ 2014 оноос хойших дээд цэгт хүрсэн ч, зарим орны хязгаарлалт, нөөцөө нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор эргээд буурч эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Брент төрлийн газрын тосны үнэ 3.2 хувиар буурч, WTI төрлийн газрын тосны үнэ 0.7 хувиар буурч, 80.2-81.9 ам.долларт хэлбэлзэж байна.
БНХАУ нөөцөө нэмэгдүүлж, эрчим хүчний нүүрсний үнэ унав
БНХАУ-ын зах зээлд 10 хоног дараалан буурсан эрчим хүчний нүүрсний фьючерс үнэ Женжоугийн Таваарын биржид эргэн есөн хувиар сэргэж, үнэ 1.8 хувиар өсөж, тонн тутмынх нь үнэ 908 юань болсон. Гэсэн ч нэг өдөрт сэргэсэн эрчим хүчний фьючерс үнэ өнгөрсөн долоо хоногт буурсан төлөв үзүүлжээ. Үүнд БНХАУ-ын эрх баригчид нөөцөө нэмэгдүүлж эхэлсэнтэй холбоотой юм.
Нүүрсний фьючерс үнэ аравдугаар сарын 19-нд дээд цэгтээ хүрч өссөн ч, түүнээс хойш үнэ нь 50 гаруй хувиар буурсан. Одоо БНХАУ-ын олонх бүсэд хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор нүүрсний эрэлт дахин нэмэгдэх төлөвтэй байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээлж байгаа ч, нөөцөө нэмэгдүүлж байгаа энэ үед нүүрсний үнэ дахин буурах хандлагатай байгаа аж. Харин заримч судлаач өнгөрсөн сард БНХАУ даяар үргэлжилсэн нүүрсний хомстол, эрчим хүчний хямрал БНХАУ-ын “амиа бодож”, нүүрсээ нөөцлөхөд хүргэсэн байж болзошгүй талаар өгүүлж байна.
Төмрийн хүдрийн фьючерс үнэ 8.6 хувиар буурчээ
Сингапурын гангийн үйлдвэр хэмжээгээ хязгаарласнаас төмрийн хүдрийн фьючерс үнэ 8.6 хувиар унаж, 91.60 ам.долларт хүрчээ. Төмрийн хүдрийн унаж, 91.60 ам.долларт хүрсэн нь өнгөрсөн есдүгээр сарын 20-ноос хойших хамгийн доод үзүүлэлт болсон байна.
Тав хоногийн турш дараалан буурсан үзүүлэлттэй байгаа төмрийн хүдрийн фьючерс үнэ өсөхөд Сингапурын гангийн үйлдвэр хэмжээгээ хязгаарласан, БНХАУ-ын гангийн гарц буурсан нь гол нөлөө үзүүлсэн аж. Харин өвлийн олимпын наадамтай холбоотойгоор 2021 он дуустал гангийн үйлдвэрлэлээ хязгаарласан БНХАУ-ын агуулахууд дахь төмрийн хүдрийн нөөц 2019 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшиндээ хүрчээ.
https://ergelt.mn/news/48/single/15259
URL: