Пфайзер компани асар их орлогодоо улайрч, сая сая хүний вакцин хийлгэх боломжийг сүйрүүлж байна
Пфайзер компани энэ оны гуравдугаар улирал дуусахад вакцины орлого нь 36 тэрбум доллар болно гэж мэдээлжээ.
Энэ тухай Эмнести Интернэшнлийн Бизнес ба хүний эрхийн асуудал хариуцсан дарга Патрик Вилкен хэлэхдээ:
-Пфайзер сүүлийн гуравхан сарын хугацаанд олон тэрбум долларын орлого олсон хэрнээ түүнтэй дүйцэх тооны иргэдийг вакцинаар хангаж чадаагүй байгаа нь гамшиг юм. Уг компани үйлдвэрлэсэн вакциныхаа дийлэнх хувийг баян чинээлэг орнуудад нийлүүлж, оюуны өмчийн эрх, вакцин үйлдвэрлэлийн технологио хуваалцахаас байнга татгалзахын зэрэгцээ засгийн газраасаа олон тэрбум долларын санхүүжилт, баян чинээлэг орнуудын урьдчилгаа захиалгын үр шимийг хүртэж байна.
Пфайзер шиг эм үйлдвэрлэгч том компаниудын ашиг орлогын төлөөх шунал урьд өмнө огт байгаагүй хүний эрхийн хямралыг өдөөж байна. Тиймээс энэ асуудалд хяналт тавихгүй бол дэлхийн олон тэрбум хүний амь нас, эрүүл мэнд хохирсоор байх болно. Пфайзер шиг эм үйлдвэрлэгч том компаниудын ашиг орлогын төлөөх шунал урьд өмнө огт байгаагүй хүний эрхийн хямралыг өдөөж байна” хэмээжээ.
Эмнести Интернэшнл 2021 оны эцэс гэхэд бага, дундаас доош орлоготой улс орнуудын 40 хувийг вакцинд хамруулах Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зорилтыг 100 хоногийн аянаараа дэмжиж байгаа. Он дуусахад ердөө 59 хоног үлдлээ. Энэ 59 хоногт улс орнууд вакцины олон зуун сая илүүдэл тунгаа яаралтай дахин хуваарилах, вакцин үйлдвэрлэгчид вакциныхаа дор хаяж тал хувийг эдгээр оронд хүргэхийг баталгаажуулах шаардлагатай байна.
“Пфайзер болон эм үйлдвэрлэгч түүний том өрсөлдөгчид хүн төрөлхтний төлөө зөв зүйлийг хийж, хүний эрхийн үүргээ биелүүлэхэд одоо ч оройтоогүй байна. Энэ сарын сүүлээр Дэлхийн Худалдааны Байгууллагын гишүүд Женевт уулзаж, Ковид-19 вакцины дэлхийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжийг бий болгохын тулд Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбоотой талуудын хэлэлцээр (TRIPS)-ээс татгалзах, оюуны өмчийн эрхийг түр хугацаагаар цуцлах тухай хэлэлцэнэ.
Амь аврах вакцинд хүн бүрийг хамруулах боломжийг бий болгож, дэлхийн вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн эсрэг эм үйлдвэрлэгчид лобби хийхээ зогсоох ёстой.
Эмнести Интернэшнлийн 100 хоногийн аян нь улс орнууд болон эм үйлдвэрлэгч компаниудыг вакцинаа бага, дундаас доош орлоготой орнуудад дахин хуваарилахыг уриалж байна. Ингэснээр 2021 онд олон сая хүнийг Ковид-19-ээс хамгаалах боломжтой болно.
Эх сурвалж: Эмнести интернэшнл
URL: