Монголын Эзэнт гүрний нийслэл Хархорум хотын газрын зургийг анх удаа тооцоолон гаргажээ

Хархорум хотын газрын зургийг анх удаа тооцоолж гаргасныг Германы Бонны их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ.

Ингэхдээ хот өмнө нь тооцоолж байснаас хавьгүй том байсныг онцолжээ. Тодруулбал: туурийн хананаас гадагш гурван км орчим үргэлжилсэн зам байсныг илрүүлсэн байна. Судалгааг гүйцэтгэхдээ орчин үеийн геофизикийн технологи ашиглан газрыг огт хөндөлгүйгээр гүйцэтгэснийг тодотгожээ.

Хархорум хотыг Чингис хааны залгамжлагч Өгэдэй хааны үеэс Монголын Эзэнт гүрний нийслэл хот болгосон юм. Харин анх 1889 онд илрүүлснээс хойш орчин үед хананаас гадна хэсэгт ховорхон судалгаа хийгдэж байв.

Ж.Зоригт | @TeraReader

Bloomberg Tv


URL: