СОР26: 190 орон, байгууллага нүүрснээс татгалзахаа амлажээ

b952872fa38330491dc72f18469a8185Шотланд Улсад зохион байгуулж байгаа дэлхийн удирдагчдын СОР26 уур амьсгалын өөрчлөлт, ой мод, эрчим хүчний хомсдолын талаарх дээд хэмжээний уулзалт үргэлжилж байна.

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр Польш, Вьетнам, Чили зэрэг нүүрсний томоохон хэрэглэгч орон, байгууллага нүүрсний хэрэглээнээс татгалзах амлалт өгчээ. Нүүрсний хэрэглээнээс татгалзсан орнууд 2030 онд томоохон эдийн засагтай орон, 2040 онд ядуу буурай орнуудын нүүрсний эрчим хүчийг зогсоохоор тохиролцсон байна.

          Харин нүүрстэй хамгийн том хамаарал бүхий орон болох Австрали, Энэтхэг, Хятад, АНУ зэрэг орон нүүрснээс татгалзах амлалтад гарын үсэг зураагүй юм.

Эх сурвалж: BBC


URL: