Монгол Кувейтын байгаль хамгаалах төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар Х.Ерхулан томилогдлоо

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 9-р сарын 24-ний 387 тоот тогтоолоор Монгол Кувейтын байгаль хамгаалах ТӨҮГ-ын захирлаар Хизат овогтой Ерхулан томилогдож, цаашид 2 орны байгаль хамгаалах хамтын ажиллагаа, Олон улсын эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн нэн ховор амьтдыг хамгаалах, өсгөн үржүүлэх талаар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллах хүндтэй үүргийг хүлээгээд байна.

Тэрээр 1989 онд Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрж 1998-2008 оны хооронд Баян-Өлгий аймгийн 1- р арван жилийг дүүргэж улмаар Улаанбаатар хот дахь Хууль Сахиулахын Их Сургуулийг 2008-2013 онд Эрх зүйч мэргэжлээр баклаврын зэрэг, 2014-2016 онд Сан их сургуулийг Бизнесийн ухааны магистр зэргээр, 2017-2019 онд Удирдлагын академийг Төрийн захиргааны удирдлагын магистр зэрэгээр тус тус төгсөн 2016 оноос 2019 оны хооронд Улсын их хурлын тамгын газарт УИХ-ын гишүүний туслах, 2019-2020 оны хооронд Барилга хот байгуулалтын сайд бөгөөд УИХ гишүүний зөвлөх, 2020-2021 оны хооронд УИХ-ын гишүүний зөвлөхөөр  ажиллаж байсан туршлагатай шилдэг боловсон хүчин юм.

Монгол болон Кувейт улс нь 1975 онд дипломат харилцааг тогтоосноос хойш өнөөг хүртэл тааламжтай харилцаагаа хадгалсаар ирсэн.

2011 оноос хойш Кувейт улсын засгийнн газар Монгол улсын засгийн газарт нийт 79.8 сая орчим долларын хөнглөлттэй зээл, 13.7 сая долларын буцалтгүй тусламж үзүүлээд байгаа бөгөөд үүнээс дурдвал:

Хөнгөлөлттэй Зээл: Нийт 78.04 сая ам доллар 

  • 1996-2010 онд Дархан-Эрдэнэт хотуудын хооронд 181 км, Эрдэнэт-Булган-Уньтын хооронд 146 км, Уньт-Тариалан сумын хооронд  хооронд 88 км, нийт 415 км авто замыг барихад 58.26 сая ам.доллар.
  • Тайширын Усан цахилгаан станцыг барихад зориулж 19.78 сая ам доллар гэх мэт хөнглөлттэй зээлийг тус тус олгосон байдаг.

Буцалтгүй Тусламж: Нийт 17.24 сая ам доллар

  • 1999-2000 оны өвөл тохиосон зудын  гамшгийн үед зориулан 500 мянган ам.доллар.
  • 2014 онд Кувейт Улсын Эмир Шейх Сабах Аль-Ахмад, Аль-Жабер, Аль-Сабах  нар Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт зориулж эмнэлэгийн хэрэгцээнд  274,615 ам.долларын өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж
  • 2015 оны 6 дугаар сард Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд 1,2 сая ам.долларын буцалтгүй тусламж болон Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгийн хэрэгцээнд зориулж түргэн тусламжийн автомашин, яаралтай түргэн тусламжийн тасагт нэн шаардлагатай байсан тоног төхөөрөмж худалдан авах  43,286.23 ам.доллар
  • 2016 онд  Баян-Өлгий аймгт тохиосон үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд зориулан Кувейтийн Засгийн газраас  60 000 ам.доллар болон айл өрхүүдэд зориулан 35  айлын орон сууц барих 274,835 ам доллар.
  • Яаралтай түргэн тусламжийн Түлэнхийн төвийн барилгыг дуусгах зорилгоор 8 сая ам.доллар
  • 2017 оны 7 дугаар сард Кувейтийн Засгийн газраас Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газарт 2 түргэн тусламжийн авто машин, эмнэлгийн зарим багаж хэрэгсэл,
  • 2018 оны 7 дугаар сард Өндөрхаан нисэх онгоцны буудлын шинэчлэлтийн төсөлд зориулж 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламж тус тус олгосон байдаг.

Мөн 2007 оны 11 сарын 28 ны өдөр Монгол улсын засгийн газрын төлөөлөл Кувейт Улсад айлчлах айлчлалын үеэр тус Улсын Засгийн газартай “Байгаль орчин хамгаалах” салбарт хамтран ажиллах талаар санамж бичигт гарын үсэг зурснаар  Монгол Кувейтын судалгааны төв байгуулагдах эхлэлээ тавьсан.

2008 онд Кувейт Улсын засгийн газрын санхүүжилтээр Улаанбаатар хотоос 33км-ийн зайд орших Богдхан уулын Түргэний ам гэх газарт эзэмшлийн зориулалттай 136 га, барилга байгууламжийн зориулалттай 3.5 га газарт анхны бүтээн байгуулалтын шавыг  тавьж 2015 оны 10-р сарын 5 ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 100 дугаар  тогтоолоор Монгол Кувейтын судалгааны ТББ нэрээр байгуулагдан, удалгүй Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт шилжин Төрий өмчийн бодлого зохицуулалтын газрын шууд удирдлага доор өөрт олгогдсон эд хөрөнгийг үндэслэн өөрийгөө санхүүжүүлэх байгууллага болсон.

Тус төв нь одоогоор:

  • Сургалт, судалгаа, хурлын үйл ажиллагаа зохион байгуулагдахад зориулагдсан 100 хүний суудалтай хурлын заал
  • 40 хүний суудалтай иж бүрэн тоноглогдсон хурлын танхим
  • 40 хүний суудалтай сургалтын танхим
  • Хөрсний чиглэлээр судалгаа хийх боломжтой лаборатори
  • Нэн ховор ургамал тариалах, суулгах,  турших боломжтой хүлэмж
  • 28 хүний ор бүхий зочид буудал
  • Гадаад болон дотоодын зочдод түрээслэх боломжтой 8 хаус
  • Гадна Хүүхдийн тоглоомын талбай
  • Спорт тохижилтын талбай зэрэг материаллаг хүчин чадалтайгаар

Байгаль орчин аялал зуучлалын салбарт судалгаа, шинжилгээ хийн, сургалт суртачилгааг боловсруулан, эко аялал жуулчлалыг хэрэгжүүлэх, олон улсын жишигт нийцсэн  мэргэшсэн үйлчилгээг үзүүлэх зорилт тавин ажиллаж байна.


URL: