Нийлүүлэлтийн сүлжээний доголдол “Apple”-ийн борлуулалтад сөргөөр нөлөөлөв
“Apple” компанийн санхүүгийн жилийн IV улирлын орлого шинжээчдийн таамгийг даваагүй буюу 83.4 тэрбум ам.доллар боллоо.
“Apple”-ийн орлого шинжээчдийн таамагт хүрээгүйгээс хувьцааны ханш нь таван хувиар унаад байна. Аравдугаар сарын 28-ны өдрийн арилжаагаар тус компанийн зах зээлийн үнэлгээ 2.52 их наяд ам.доллар болоод байна. Өөрөөр хэлбэл 126.1 тэрбум орчим ам.доллароор үнэлгээ нь буурлаа.
“Apple”-ийн Гүйцэтгэх захирал Тим Кук “Нийлүүлэлтийн сүлжээний доголдол таамагласнаас ч муу нөлөө үзүүлж IV улиралд зургаан тэрбум орчим ам.долларын хохирол учруулсан” хэмээн мэдэгдсэн байна.
Б.Юмжир | @b_yumjir
Bloomberg Tv
URL: