ТАЙШИРЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ НЬ БҮС НУТГИЙГ НОГООН ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАЖ, ОРЧНЫ ЭКОСИСТЕМД ЭЕРГЭЭР НӨЛӨӨЛЖ БАЙНА

May be an image of 2 people, people standing and body of water
Тайширын усан цахилгаан станц нь 2008 оноос хойш Завхан болон Говь-Алтай аймгийн төв, зэргэлдээх 8 сумын айл өрхийг эрчим хүчээр хангаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 250 сая кВт.цаг эрчим хүчийг үйлдвэрлэж, 140 сая төгрөгийн татаасын өртгийг хэмнэжээ.
May be an image of one or more people, people standing and outdoors
Усан цахилгаан станцын дэргэд 1 тэрбум м.куб ус бүхий хиймэл нуур үүсч, 100 гаруй км үргэлжлэх нуурын эрэг дагуу ойролцоох 4 сумын айл өрх уламжлалт мал аж ахуйгаа эрхлэж, бүс нутгийн агаарын чийгшил үлэмж нэмэгдсэнийг онцолж байв. Манай орны нөхцөлд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд дотроос усан цахилгаан станцыг хамгийн тохиромжтой гэж үздэг бөгөөд ойролцоох нутагт усалгаатай газар тариалан эрхлэх, аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх, загас үржүүлгийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай.
May be an image of body of water
Мөн Тайширын усан цахилгаан станцаас 9 дахин илүү суурьлагдсан хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүс тэр чигтээ эрчим хүчний ногоон эх үүсвэрээр бүрэн хангагдах юм. Энэ мэтчилэн байгалийн шавхагдашгүй нөөцөөр, хүн амын тасралтгүй өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах томоохон бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлснээр хямд, найдвартай цахилгаанаар ард иргэдээ болон бизнес эрхлэгчдээ дэмжих бодит алхам болно.

URL: