Сургууль, цэцэрлэг орчмын явган хүний замд зогссон автомашинуудыг ачуулж, 20 мянган төгрөгөөр торгоно


Сургууль, цэцэрлэг орчмын явган хүний замд зогссон автомашинуудыг ачуулж, 20 мянган төгрөгөөр торгоно

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Ерөнхий боловсролын сургуулийн ойр орчимд, явган хүний зорчих хэсэгт байрлуулсан автомашинуудыг зөөн шилжүүлэх үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Энэ талаар тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ ”Сургуулийн хүүхдүүдийн зорчих ёстой явган зам дээрх автомашинуудыг ачууллаа. Зөвхөн явган хүний зам дээр зогссон машиныг ачсан. Уурлаад, танил талаараа зохицуулна гээд яриад байгаа нөхдөд хандаж хэлэхэд явган хүний зам дээр тавивал маргааш бас ачна. Хичээлтэй бүх өдөр ачна. Өөрийнх нь хүүхэд хайр мэт, бусдын хүүхэд хог мэт байж болохгүй. Ачилтын 60000 төгрөгөөс гадна торгуулийн 20000 төгрөг нэмж төлүүлнэ” хэмээн бичжээ.

Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 27-ны өдөр  Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчимд Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогссон 38 тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлжээ.


URL: