Г.Занданшатар: Хуралдаан тасалсан гишүүдийн нэрсийг нийтэд ил болгоно

Г.Занданшатар: Хуралдаан тасалсан гишүүдийн нэрсийг нийтэд ил болгоно

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар “Хуралдаанд 40 гишүүн ирсэн, 52.6 хувийн ирцтэй байна. Д.Доржханд гишүүн найман минут хоцорлоо. Г.Мөнхцэцэг гишүүн есөн минут хоцорлоо. Өнөөдөр тасалсан гишүүдийн нэрсийг гаргаж, олон нийтэд мэдэгдэнэ, ил болгоно. Энэ сарын ирцийг УИХ-ын хоёр дэд дарга, Б.Бат-Эрдэнэ гишүүнтэй хамт нийтэд мэдээлнэ шүү” хэмээн ярилаа.
Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ


URL: