Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн байршлууд
Энэ сарын 27-нд нийслэлийн хэмжээнд I тунд 57, II тунд 132, нэмэлт сэргээх тунд 2050, нийт 2239 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 19.8 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2946 (24.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67485 (75.9 хувь), 16-17 насны 26519 (78.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 28-ны Пүрэв гарагт Улаанбаатар хотод явуулын 32 баг, суурин 37 цэгт 78 багийн 298 эмч, ажилтан ажиллаж, 4378 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
URL: