БНХАУ-д “коронавирус”-ийн халдварын “Дельта” хувилбарын тархалт эрчимжих төлөвтэй байна
БНХАУ-д ирэх өдрүүдэд “коронавирус”-ийн халдварын “Дельта” хувилбарын тархалт эрчимжих төлөвтэй байна. Аравдугаар сарын 17-ноос хойш БНХАУ-ын 11 мужид халдвар тархаад байгаа аж.
Тус улсад “Дельта” хувилбарын тархалт хурдтай газар авч байгаа тул хязгаарлалтын арга хэмжээгээ чангатгах төлөвтэй байна. Сүүлийн нэг хоногт БНХАУ-д COVID-19-ийн халдварын 26 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Харин ОХУ-д сүүлийн нэг хоногт “коронавирус”-ийн халдварын 37 мянган тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Мөн 1072 хүн нас баржээ. Нас баралтын тоо зургаан өдөр дараалан дээд цэгт хүрээд байна.
Тус улсад аравдугаар сард COVID-19-ийн халдварын улмаас эндсэн хүний тоо өмнөх сарын мөн үеэс 33 хувиар өсөж, батлагдсан тохиолдлын тоо 77 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
М.Аминаа
Bloomberg Tv
URL: