Москва хотод аравдугаар сарын 28-наас эхлэн бүх нийтээр амрах шийдвэр гаргажээ

 

ОХУ-д коронавирусийн халдварын тархалт огцом нэмэгдсээр байна. Тус улсын эрх баригчид халдварын нөхцөл байдалтай уялдуулан аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын долоон хүртэл бүх нийтээр амрах шийдвэр гаргажээ. Эдгээр өдрүүдэд Москва хотод хатуу хөл хорио тогтоохоор болсон байна.

Хатуу хөл хорионы хугацаанд зөвхөн эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр гэх мэт зайлшгүй ажиллах шаардлагатай газрууд ажиллах юм. Өнөөдрийн байдлаар тус улсад вакцинжуулалт 45 хувьтай байна. Есдүгээр сарын сүүлчээр Орост коронавирусийн өвчлөл дахин нэмэгдэж эхэлсэн бөгөөд сүүлийн нэг сарын хугацаанд халдварын шинэ тохиолдлын тоо 70 хувиар өсчээ.


URL: