Хогийн цэгийг хүүхдийн тоглоомын талбай болгон өөрчилжээ

 

“Лантуун дохио” ТББ-ын залуус хогийн цэг байсан газрыг нэгхэн сарын дотор өөрчилж, хүүхдийн тоглоомын талбай болгожээ.

Энэ талаар тус ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан цахим хуудаснаа ” Ганцхан сарын өмнө энэ талбай хогийн цэг байжээ. Залуусаараа үнэхээр бахархаж байна аа. Бүх төсөв нь хаягдал гялгар уутаар боссон. Давхар хог хаягдлын боловсрол олон хүнд өгсөн ” гэжээ.


URL: