Улсын хэмжээнд 97 мянган хүүхэд халдвар авчээ
УОК-оос коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн яамны газрын дарга Д.Баярболд: Израйль улсад 3-р тунг 60-аас дээш насныханд тарьж туршсан. Туршилтын үр дүнд нэмэлт тунгийн дараа дельта хувилбараас хамгаалах чадвар 86 хувиар нэмэгджээ. Монгол улсын хувьд Улсын хоёрдугаар төв эмнэлэг, ХӨСҮТ дээр дархлаажуулалтын судалгаа хийсэн. Үүнээс үзэхэд нэмэлт тунд хамрагдаад 14 хоногийн дараа эсрэг бие өсөж, 28, 60 дахь хоногт эсрэг биеийн түвшин буурч байгаа судалгаа гарсан. Манай улсын хувьд нийт иргэдийн 69.3 хувь нь вакцины нэгдүгээр тунд, 65.7 хувь нь хоёрдугаар тунд хамрагдсан байна. Харин гуравдугаар тунд хоёрдугаар тунд хамрагдсан хүмүүсийн 20 орчим хувь буюу 380 330 хүн хамрагдаад байна.
Хүүхдийн өвчлөлийн тухайд улсын хэмжээнд нийт 97 мянган хүүхэд халдвар аваад байна. Хүүхэд сургууль, цэцэрлэгээс халдвар авах нь бага байна. Нийт өвчилсөн хүмүүсийн 20 хувийг хүүхэд эзэлж байгаа юм. Халдвар авсан нийт хүүхдүүдийн 26 хувь нь 0-4 насны хүүхэд байжээ. Тодруулбал:
- 0-4 насны хүүхэд 26 хувь
- 5-9 насны хүүхэд 33.9 хувь
- 10-14 насны хүүхэд 28.2 хувь
- 15-17 насны хүүхэд 11.9 хувийг эзэлж байна.
URL: