“Эко глобал ложистикс” компанийн ажилтан бусдын нүцгэн зургийг тараасан хэргээр шалгагдаж байна
Өмнөговь аймгийн цагдаагийн газраас бусдын нүцгэн зургийг олон нийтийн сүлжээгээр тараасан гэх хэргийг шалгаж байна.
Тодруулбал, тус аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко глобал ложистикс” компанийн ажилтныг шалгуулахаар Баянгол дүүргийн иргэн 49 настай эмэгтэй ханджээ.
Тэрбээр өргөдөлдөө “Тус компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженер Э.Төрбаясах нь өнгөрөгч есдүгээр сарын 28-ны өдөр миний нүцгэн зургийг гар утсаар авч, авсан зургаа төв оффис руу цахимаар явуулан олон хүнд тарааж нэр төрд халдсан” гэжээ.
Иргэний гомдлын дагуу Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасаг шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна. Дашрамд дурдахад, “Эко глобал ложистикс” компани нь Өмнөговь аймагт нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд УИХ-ын гишүүн асаны хамаарал бүхий компани гэдэг мэдээлэл бий.
https://hadaas.me/p/34217
URL: