Цэцээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн /2021.10.20/ дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Тус хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалт
33.3 дугаар зүйл.Хэргийг прокурорт буцаах
2.Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна.
URL: