Генийн хувьд хувиргасан гахайн бөөрийг анх удаа хүнд шилжүүлэн суулгажээ

712-1634712863616fc123a89bdНЬЮ-ЙОРК. /Reuters/. Америкийн эмч нар генийн хувьд хувирган өөрчилсөн гахайн биед ургуулсан бөөрийг хүнд шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа хийлээ.

Мэс заслыг Нью-Йоркийн Их Сургуулийн дэргэдэх Лангон эрүүл мэндийн төвд хийсэн байна. Эрдэмтдийн ургуулсан бөөр шилжүүлсэн суулгаснаас гурав хоног өнгөрсний дараа ч гэсэн хэвийн ажиллаж байжээ. Энэ нь донорыг генийн хувьд хувирган өөрчилсөн учир хүлээж авсан бие нь гадны биет гэж үзэх эд эс шилжүүлэн суулгасан бөөрөнд байхгүйтэй холбоотой гэнэ.
Уг мэс заслыг тархины үхэлжилттэй гэж оношлогдсон өвчтөнд хийсэн байна.
Одоогийн байдлаар АНУ-д 90 мянга гаруй хүн бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх ээлжээ хүлээж байгаа бөгөөд донор дутагдалтай байдгийн улмаас гурваас таван жил хүртэл хүлээхэд хүрдэг байна. Энэхүү туршилт нь бөөрний дутагдлын сүүлчийн шатандаа орсон өвчтөнүүдэд мэс засал хийх боломжийг олгоно гэж Лангон эрүүл мэндийн төвийн эмч Роберт Монтгомери онцолжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Tags: