О.Отгонтөгс: С.Жавхлан Сангийн сайдаас 4 тэрбумыг өг гэж нэхсэн

Q5ELfCL0vvHvHEQM77tLСүүлийн үед болоод байгаа жагсаал цуглаануудын талаар иргэн О.Отгонтөгс мэдээлэл хийж байна. Тэрбээр “Би жирийн нэгэн бизнес эрхлэгч иргэн. Цаг үеийн асуудлаар өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл хүргэдэг боловч хүч хүрэхгүй байна. Тиймээс өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийж байна. Юуны түрүүнд МУГЖ С.Жавхлан, БНХАУ-ын Хөх хот дахь консул асан Д.Мөнх-Эрдэнэ гэх хоёр хүний тухай онцолж ярина хэмээж дараах мэдээллийг өглөө.

О.Отгонтөгс  “Дуучин С.Жавхлан, АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ нар ард түмний өмнөөс юуны төлөө жагсч байна вэ гэдэг тодорхойгүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй. Учир нь хууль тогтоомж нь хэвээрээ байхад үр дүнгүй. Үүнийг С.Жавхлан, Д.Мөнх-Эрдэнэ нар мэдэхгүй байна гэж байхгүй. Австрали, БНХАУ-тай харилцаагаа зогсоогоод, нүүрсний асар том эрэлт бий болсон. Хил хаалттай. Хариуцлага тооцмоор байгаа бол  жинхэнэ хүмүүстэй нь хариуцлагаа тооцох ёстой юм. Ард түмний нэр барьж худал ярьж байна. Энэ мэт үйлдлүүд давтагдсаар байвал итгэх хүнгүй, ард түмний дархлаагүй боллоо. Ийм нийгмийг хүсээд байна гэж үү. Мөн МУГЖ С.Жавхлан, Сангийн сайд Б.Жавхлангаас дөрвөн тэрбум төгрөг өг. Би Монгол туургатны тоглолт хиймээр байна” хэмээн нэхсэн талаар төрийн албаныхан ярьж байна. Үүнийг яагаад гадуур ярихгүй байна вэ. С.Жавхлан засаг огцруулах акц хийнэ гээд залуучууд нэгдэж, лоббины золиос болж, хохироод байна шүү дээ. Мөнгө нэхсэн  талаар Сангийн сайдаас асуугаад үз. Үнэн худал нь мэдэгдэнэ. Би худлаа мэдээлэл өгсөн байвал хуулийн хариуцлагаа хүлээнэ” гэв.

https://erennews.mn/article/50478


URL: