АНУ “Pfizer/BioNTech”, “Moderna” вакцины дархлаа сэргээх тунд зөвшөөрөл олголоо

18-1АНУ-ын Хүнс, эмийн зохицуулах газраас “Pfizer/BioNTech”, “Moderna” вакцины нэмэлт тунд зөвшөөрөл олгосон байна.

Мөн “Johnson & Johnson”-ийн вакцины нэмэлт тунг 18-аас дээш насныханд хэрэглэхийг дэмжихээ илэрхийлжээ. Ингэснээр энэхүү вакцины нэмэлт тунд зөвшөөрөл авахад нэг алхам ойртож байгаа аж.

АНУ 11 дүгээр сарын наймнаас вакцины бүрэн тунд хамрагдсан гаднын иргэдийг хилээр нэвтрүүлэх болсноо мэдэгдээд байна. Тус улс хүн амынхаа 56 хувийг бүрэн дархлаажуулаад байгаа юм.

Харин БНХАУ COVID-19-ийн халдварын тархалтын эсрэг хатуу бодлого баримталсан хэвээр байна. БНХАУ-ын Иргэний нисэхийн захиргаанаас дотоодын болон олон улсын таван нислэгийг даваа гарагаас эхлэн зогсоох шийдвэр гаргажээ. Энэ нь зорчигчдоос халдвар илэрч байгаатай холбоотой гэж мэдээлсэн байна.

Дэлхийн 182 улсад “коронавирус”-ийн эсрэг дархлаажуулалтын хөтөлбөр үргэлжилж байна. Улс орнууд 6.6 тэрбум тун вакцин ашиглаад байгаа аж.

М.Аминаа

Bloomberg Tv


URL: