Замын-Үүд, Эрээний боомтыг хааж, хөл хорио тогтоолоо
БНХАУ-ын Эрээн хот өнөөдрөөс буюу аравдугаар сарын 14-нөөс эхлэн хөл хорио тогтоолоо. Одоогоор хэдэн хоног хөл хорио тогтоох нь тодорхойгүй байна.
Ингэснээр Замын-Үүд, Эрээний боомт түр хугацаагаар хаагдаж байгаа юм.
Гадаадын иргэн харьяатын газрын ажилтнаас коронавирусний халдвар илэрсэн гэх мэдээлэл байгаа бөгөөд боомтыг хааж хөл хорио тогтоожээ.
URL: