COVID-19-ийн халдварын тохиолдол 2565-аар нэмэгдлээ
Аравдугаар сарын 13-ны өдрийн байдлаар COVID-19-ийн халдварын 2565 тохиолдол нэмж батлагдлаа. Улсын хэмжээнд PCR шинжилгээгээр батлагдсан нийт тохиолдол 330 мянга 869 болсныг Эрүүл мэндийн яам мэдээлэв.
Аравдугаар сар гарсаар COVID-19-ийн халдварын 27 мянга орчим тохиолдол нэмэгдсэн байна.
Шинэ тохиолдлуудын 1322 нь нийслэлд, 1243 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд батлагдсан COVID-19-ийн халдварын тохиолдол 240 мянга даваад байна.
Өнгөрсөн 24 цагт “коронавирус”-ийн халдварын улмаас 0-80 гаруй насны 17 хүн нас баржээ. Сүүлийн нэг хоногийн байдлаар COVID-19-ийн нэн хүнд хэлбэрээр 1482 хүн эндээд байна.
Үүнээс гадна 19 мянга 443 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 60 мянга 425 хүн гэрийн хяналтад эмчилгээ хийлгэж байгаа аж. Харин 8236 хүн эдгэрчээ.
Дархлаажуулалтын хувьд улсын хэмжээнд 2,253,082 хүн “коронавирус”-ийн халдварын эсрэг вакцины эхний тунд, 2,134,545 хүн бүрэн тунд хамрагдаад байна.
Түүнчлэн сүүлийн 24 цагт дархлаа сэргээх нэмэлт тунд 4316 хүн хамрагджээ. Өнөөдрийн байдлаар 350 мянга 230 хүн гурав дахь тунд хамрагдаад байна.
Холбоо барих: minjma.g@bloombergtvmongolia.com
URL: