Эдийн засаг сэргэснээр эрэлт өсөж, шатах түлш “эргэн ирэв”

Coal And Wind Energy Sites as PGE SA Invests in Zero-EmissionsОлон улсад эрчим хүчний эрэлт өсөхийн зэрэгцээ нийлүүлэлтийн асуудал тулгараад байна.

Дэлхий даяар эдийн засаг сэргэхийн хэрээр эрэлт нэмэгдэж, үүнийг дагаад шатах түлшний хэрэглээ өсөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл шатах түлшний эрэлт цар тахлын өмнөх үеийн түвшинд дөхөөд байна. Энэ нь хорт хийн ялгаруулалт өсөж байна гэсэн үг юм. Одоогийн чиг хандлагыг аваад үзвэл нүүрс, байгалийн хий болон газрын тосны нийт хэрэглээ 2022 оны дунд үе гэхэд бүх цаг үеийн дээд түвшиндээ хүрч магадгүй байгаа аж.

“Цаг уурын хямрал бол бодит зүйл, эрчим хүчний шилжилт хийх зайлшгүй шаардлагатай, үүнийг эрчимжүүлэх хэрэгтэй. Хэдий тийм боловч энэ нь нэг товчлуур дараад болох зүйл биш” хэмээн Эрчим хүчний асуудал хариуцсан АНУ-ын дипломат онцолжээ. Өөрөөр хэлбэл эрчим хүчний салбараас үүдэлтэй огцом “шок”-оос дэлхийн эдийн засгийг хамгаалах механизмтай байх хэрэгтэй гэж үзэж байна.

Г.Хулан | @KhulanGanzorig

Bloomberg Tv


URL: