Жар гаруй адуу хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
Энэ оны зургаадугаар сарын 23-24-нд шилжих шөнө Дорнод аймгийн нутаг дэвсгэрээс иргэн С-ын 60 гаруй тооны адуу бэлчээрээс алдагдсан гэх хэргийг Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлжээ. Дээрх хэрэгт 31 настай Г, 46 настай Д нарыг холбогдуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан иргэд болон малчдыг эрдэнэт мал сүргээ байнгын хариулга, манаатай байлгаж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
URL: