“Рингельманы нөлөө” – Хоёр хүн нэг ажлыг хийхэд яагаад уддаг вэ?

c06bac7fea9621293b98e44e2ff6de50

20-р зууны эхэн үед Францын эрдэмтэн Максимилиан Рингельманн хүний ажлын үр бүтээмжийн чиглэлээр хэд хэдэн туршилт хийсэн байна. Үүний үр дүнд тэрээр “олон хүн нэг ажлыг хийснээр илүү бага үр дүн гаргадаг” гэсэн дүгнэлтэд хүрчээ. Өнөөдөр шинжлэх ухаан түүний туршилтын дүгнэлтийг Рингельманы нөлөөлөл гэж нэрлэдэг болсон байна.

Максимилиан Рингельманн төрөл бүрийн мэргэжлийн, янз бүрийн насны хүмүүсийг цуглуулаад ажлын үр бүтээмжийн туршилтаа эхлүүлжээ. Тэрээр эхний ээлжинд хүн тус бүрийн хүчийг тодорхойлохоор болов. Оролцогчид дунджаар 80 кг хүртэл жин өргөж чадсан байдаг.

Тиймээс хоёр хүн нийлээд 160 кг ачаа өргөж чадах ёстой гэж Максимилиан Рингельманн үзсэн байна. Ингээд тэрээр оролцогчдыг хоёр хоёроор нь хуваагаад өмнөхөөс 2 дахин хүнд ачаа өргүүлжээ.

Гэтэл ямар ч хос тийм хэмжээний ачааг өргөж чадаагүй аж. Цаашдын тооцооноос харахад хүмүүс хамтарч ажиллаж эхэлмэгц тэдний ашигт үйлийн коэффициэнт 93 хувь болж буурдаг нь тогтоогджээ. Өөрөөр хэлвэл нэг газарт олон хүн зэрэг ажиллавал хүн тус бүрийн идэвх болоод ажлын бүтээмж эрс буурч эхэлдэг байна.

Үүнийг л Рингельманы нөлөөлөл хэмээн нэрлэдэг аж. Мэдээж хэрэг хойч үеийн эрдэмтэн судлаач нар тус онолыг батлах олон туршилт хийсэн юм. Харамсалтай ч хэн хэзээ ч тэрхүү “ажлын бүтээмжийн саад”-ыг давж гараагүй байна.

Энэ үзэгдлийг хоёр хүчин зүйлээр тайлбарладаг.

Нэгдүгээрт, хэд хэдэн хүн нэг зүйл дээр зэрэг ажиллаж үед орчны болон логистикийн зардал ажилд хүндрэл учруулдаг.

Хоёрдугаарт, хүн өөр хүмүүстэй цуг байхдаа өөрийн эрхгүй бусдад найдан илүү бага зүтгэл гаргаж эхэлдэг байна.

Харамсалтай нь хүн үүссэн цагаас эхлээд ажиллах хүчийг нэмэгдүүлэхээс өөрөөр ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх шийдэл байгаагүй билээ.

Жишээлбэл хоёр хүн зэрэг ажиллах үед тус бүрийн гүйцэтгэлийн хувь 93 хувь болж буурна. Гэхдээ нэг хүн 100 хувийн гүйцэтгэлтэй ажилласнаас хоёр хүн 186 хувийн гүйцэтгэлтэй ажилласан нь ажлыг хамаагүй хөнгөвчлөх юм.

Мөн өөр нэг жишээ гэвэл нэг экскаватор нэг нүхийг 10 минутад ухдаг байя гэж бодъё. Харин 2 экскаватор тэр нүхийг 5 минутанд ухаж амжихгүй ч арай хурдан буюу 7-8 минутанд ухах юм.


URL: