“Файзер” вакцины хугацаа дууссан уу

QovmUoA5jRJe1YaE9nJXМонгол Улс 2.5 сая “Файзер” вакцины эхний ээлжийн 84.000 гаруй тунг хүлээн авлаа”, “Үлдсэн хэсэг нь оны сүүлийн хагаст ирнэ” гэх мэдээлэл 2021 оны 6-р сарын 16-нд гарч байв. Хүн бүр л “Файзер” вакцин хийлгэхийг эрмэлзэж байсан. Гэвч “өндөр настан, архаг болон суурь өвчтэй… хүмүүст л хийнэ” гэснээр монголчууд хүссэн ч эс хүссэн ч “Синофарм” гэх Хятад вакцин хийлгэсэн.

Тэгвэл тэрхүү харамлаад байсан вакциных нь хугацаа 11 сар гэхэд дуусах  гэж байгаа тул  хаа сайгүй л “Файзер”-ыг ШАХАЖ БАЙНА”  гэх мэдээлэл тархаад байна.

Коронавирусын “Дельта” хувилбараар  монголчууд өвчлөөд эхэлчихсэн, залуусын дунд цар тахлын тархалт маш өндөр, өдөрт 14-19 хүн хорвоог орхиж  байгаа  энэ үед “Файзер” вакцины хугацаа дууссан” гэх мэдээлэл нь олны сэтгэл санааг үймүүлээд байна. Нөхцөл байдал ийм байхад мэргэжлийн байгууллагууд таг дуугүй байгаа нь  олон түмний айдсыг улам бүр лавшрахад хүргэж буй  хэрэг.

Уг нь Монгол Улсын Засгийн газар Pfizer Inc (Pfizer / Biontech) компанийн хооронд 2021 оны 5 сард байгуулсан гэрээний хүрээнд “Файзер”-ыг нийлүүлсэн гэж байгаа. Санхүүжүүлэгч нь Япон улс буюу тус улсын буцалтгүй  тусламжаар санхүүжүүлсэн байдаг бөгөөд КОВАКС хөтөлбөрийн гол санхүүжүүлэгч япончууд гэсэн үг.

Гэтэл  өнөөдөр бусдын сэтгэл гаргаж өгсөн тэрхүү “Файзер” вакцины хугацаа дуусаж буйд харамсмаад барамгүй. 2021 оны төсөвтөө коронавирусын эсрэг вакцины ганц зоос ч тусгалгүй баталсан манай улсад бол бусдын буцалтгүй  тусламжаар өгсөн вакцин бол үнэндээ “Авралын од”, ” Бурхны хишиг”.

Гэтэл хуваарилалтаа муу хийсэн учраас өнөөдөр бусдын өгсөн зүйлийг ийнхүү хог дээр хаяхдаа тулчхаад байгаа бололтой. Иймд мэргэжлийн байгууллагууд тайлбар хийж, одоо хэрэглэж байгаа, хойшид ч хэрэглэх вакциныхаа дуусах хугацааг олон нийтэд ил болгож нийгмийн уур амьсгалыг илааршуулна уу.

Эцэст хэлэхэд  Солонгосын Дэгү хотод сарын өмнө болсон хугацаа нь дууссан “Файзер” вакциныг 61 хүнд тарьсантай адил алдааг давтчихгүйн тулд иргэн та ч гэсэн хийлгэх гэж байгаа вакциныхаа он сарыг заавал хардаг юм шүү.

https://erennews.mn/article/50140


URL:

Tags: